Үүсгэн байгуулагч
10 жилийн туршлагатай, олон улсын мэргэшилтэй гоо засал, гуаша, бариа засал, нүүрний иогийн мэргэжилтэн.
"Арьс бол зүгээр нэг гадаад давхарга биш — биеийн тэнцвэрийн тусгал. Зөв аргачлалаар та хамгийн сайхан хувилбараа олж авна."
10+
Жилийн туршлага
5+
Олон улсын сертификат
6
Мэргэжлийн хөтөлбөр
Олон
Улс оронд сургалт
Намтар
Намайг Баясалмаа гэдэг. МУИС-ын Сэтгүүлзүйн ангийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн ба сүүлийн 10 жилийн турш нийгмийн эрүүл мэндийн салбарт өөрийн туршлага, мэдлэгээ бэхжүүлэн ажиллаж байна.
Олон улсын иогийн багш, гуаша засалч, бариа засалч, нүүр судлалаар мэргэшин ажиллаж байна.
Мэргэжлийн гоо сайханч бэлтгэх сургалтын төвөөр дамжуулан Монголын гоо сайхны салбарт мэргэжлийн гоо засалч, гуаша массажист бэлтгэн гаргах ажлыг гүйцэтгэж байна.
Та манай сургалтын төвийг зорин ирвэл бид танд мэдэх, чадах бүхнээ заах болно. Гоо сайхан, эрүүл мэндийн төлөө бидэнтэй нэгдээрэй.
Олон улсын туршлага